Friday, April 22, 2011

Жүжигчин Chae Rim

Жүжигчин Chae Rim-н талаар мэдээ хүргэх гэж буйдаа таатай байна. Нэгэн зочин маань захиалсан байгаа. Chae Rim нь 1979оны 3сарын 28нд Сөүл хотод төрсөн.
Та бидэнд Хайрын увидас киногоороо танил болсон тэрээр жүжигчний карьераа 15настайдаа буюу 1994онд эхэлж байжээ.  Түүний тоглосон олон кино үзэгчдийн сэтгэлд хүрсэн. Тэрээр жүжигчний дэбютээ хийгээд 17жил болж байгаа ч нэг ч ганц ангит кинонд тоглож байгаагүй юм. Ухаалаг, сайхан сэтгэлтэй, хөгжилтэй гээд тэрэнд гаргаагүй тэр гэж байхгүй тэр бүгдийг нь чадварлаг бүтээж байсан. Уй зайгүй хөдөлмөрч чанарынхаа ачаар өдийд тэрээр Солонгосын хамгийн шилдэг жүжигчний тоонд зүй ёсоор ороод байна. Тэр фенүүдийгээ гомдоох тун дургүй. Chae Rim жил болгон л ямарваа нэгэн уран бүтээлээрээ фенүүддээ том бэлэг барьж чаддаг. Тэр Солонгосоос гадна Хятадад маш олон фентэй ажээ.. Учир нь тэр Хятадын хэд хэдэн кинонд гол дүрийг бүтээж байсан. Chae Rim нь нэг эрэгтэй дүүтэй бөгөөд бас л жүжигчин Park Yoon Jae. Гэхдээ дүү нь тийм ч алдартай биш.
Хайрын увидас

Oh! My Lady


Жүжигчин Alec Su-гийн хамт... 2004он
За одоо жоохон уран бүтээлээс нь хөндийрье... Тэрний хоч нь их инээдтэй хэхэ горил, будаа chaerim гэнэ... Ер нь л Chae Rim бусад хүмүүсээс их онцгой нэгэн.. Баримталдаг зарчим нь жишээ нь хөршүүдээ хайрлах гэж байгаа... Хоол голдоггүй хоолондоо сайн. Ховдог гэх нь хаашаа юм ккк.
Хөгжилтэй, шударга, өөдрөг үзэлтэй жүжигчин бүсгүй маань жүжиглэхээс гадна төгөлдөр хуур тоглож баллетаар хичээллэдэг гэнэ шүү... Бас хүүхэлдэйнүүдтэй бөгөөд тэднийгээ маш их нандигнадаг гэнэ..
Шашин: Будда
Хобби: Хөгжим сонсох, дуулах, кино үзэх
Унтах талаар : Жинхэнэ нойрмог толгой(хэнийг ч хүрэхэд анхаардаггүй)
Стрессээ тайлах гол арга нь : Унтах
Эрэгтэй хүний таалагддаг чанарууд: Өндөр, туранхай мөн эрүүл сайхан сэтгэлтэй
Эрэгтэй хүний таалагддаггүй чанарууд: Өөрийгөө сайхан, бусдаас илүү гэж боддог
Хүндэлдэг жүжигчид: Annette Bening, Park Shin-Yang
Дуртай цэцэг : Calla

2003оны 5сарын 24нд Chae Rim нь өөрөөсөө 14насаар ах Бяцхан ханхүү хочит дуучин Lee Seung-Hwan/1965онд төрсөн/-тай гэрлэж байсан бөгөөд хосууд 2005оноос эхлэн харилцаа нь муудаж улмаар 2006оны 3сарын 31нд албан ёсоор гэр бүлээ цуцлуулжээ.

Шагнал

  • 2007: KBS Top Excellence Acting Award 최우수상
  • 2007: Favourite Asian Star award (China BQ Awards)
  • 2006: Most Popular International Star (China Annual Golden TVS Awards)
  • 2000: SBS Popular Actress Award 인기상
  • 1999: MBC Popular Actress Award 인기상
  • 1998: MBC New Actress Award 신인상

1 comment:

  1. Хэрвээ та Notebook компьютэр авахаар хайж байгаа бол доорх зүйлсийг анхаараарай.

    1. Манай w w w 1000zahia c o m электрoн барааны дэлгүүр маань Монголдоо notebook комьютэрүүдийг хамгийн хямдаар зардаг. Xэрвээ ямар нэгэн компьютэр Монголд өөр дэлгүүрт илүү хямд байвал, бидэнд мэдэгдээрэй. Бид ямарч нөхцөлд тухайн дэлгүүрээс илүү хямдаар зарж чадна. (шаардлагатай бол алдагдалтай ажиллахад ч бэлэн байна!)

    2. Манай бүх Notebook компьютэрүүд үйлдвэрийхээ баглаа боодол, битүүмжлэлтэй, цоо шинээрээ таны гар дээр очдог бөгөөд бүгд 100% оригналь байдаг.

    3. Хэрвээ таны асуусан Notebook комьютэрд бид хэтэрхий өндөр үнэ хэлсэн юм шиг санагдаж байвал, өөр дэлгүүрт илүү хямд байгааг нь бидэнд хэлээрэй. Бид үнээ тэр дор нь бууруулна!

    ReplyDelete