Thursday, April 28, 2011

АНУ-ын Цагаан ордны тухай сонирхолтой баримтууд

Цагаан ордон бол АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны өргөө, ажлын байр нь юм. Вашингтон хотын Пеннсилванийн өргөн чөлөөнд оршдог. Жэймс Хобан гэх хүн дизайныг нь гаргаж, 1792-1800 оны хооронд баригдсан. Энд Америкийн үе үеийн ерөнхийлөгч нар амьдарч байгаа бөгөөд анхны оршин суугч нь Жон Адамс байв.


Давхарын тоо: 6

Өрөөний тоо: 132

Угаалгын өрөө: 32

Цонх: 147

Задгай зуух: 28

Шат: 7

Цахилгаан шат: 3

• Теннисний болон гүйх талбай, усан сан, биллъярд, боулингийн өрөөтэй.

• Цагаан ордон 7 хоног бүр 65,000 цаасан дээр бичсэн захиа хүлээж авдагаас Ерөнхийлөгч биечлэн 10 орчмыг нь л уншдаг.

• Нэг өдөрт:
- 2500-3500 утасны дуудлага
- 1000 факс
- 100,000 и-мэйл хүлээж авдаг

• Цагаан ордонд ердөө хоёр хос л хуримаа хийсэн.

1. Трисиа Никсон, Ричард Никсон нарын охин Эдуард Кокстой гэрлэсэн гэрлэлт
2. Хиллари Клинтоны ах Энтони Родхам Николь Боксертэй гэрлэсэн гэрлэлт

• Цагаан ордон өдөрт 60,000 зочин хүлээн авдаг.

• 1812 онд Британийн цэргүүд Цагаан ордныг шатааж байв.

• Цагаан ордонтой адилхан барилгууд Франц, Англи улсуудад байдаг.

• Бүтэн цагаар ажилладаг 5 ахлах тогоочтой ба 1000 хүртэл зочныг оройн хоолоор дайлах бололцоотой.

• Цагаан ордны гадна талыг будахад 1340 литр цагаан будаг хэрэгтэй.

• Лазерын хамгаалалтын нууц систем, дээвэр дээрээ нисэх онгоцноос хамгаалах харвадаг пуужинтай гэж яригддаг.

No comments:

Post a Comment