Ильич багшийн төрсөн өдөр буюу 4 дүгээр сарын 22-ны өдөр Монголд төр эргэх тухай, төрийг эргүүлэх тухай яригдаад хэсэг хугацаа өнгөрөв. Тэр өдөр нь маргааш юм байна. Чухам яагаад Ленин багшийн төрсөн өдрийг онцолж төрийг эргүүлэхийг зорив. Төрийн эргэлт хийх, хүлээж авах тохироо нь тэгээд бүрдчихэв үү. 19-ний өдөр Гал үндэстэн холбооны хэсэг нөхдүүд морин тэрэг хөсөглөн Төв талбайд ирсэн нь төр эргэхийн угтал зөөлөн эхлэл үү. Өнөөдөр морьтонгууд Төрийн ордныг тойроод байгаа нь үүний илэрхийлэл үү. Долоодугаар сарын 1-н гэсэн толботой өдрийн тухай 3 дахь жилдээ ярьж буй Монголчууд жинхэнэ эргэлтийг хүлээж байна уу. Өнөөгийн Засаг дахь эрхмүүдийн үг, үйлдлийн зөрүү төрийн эргэлт хийхээс өөр аргагүйд аваачив уу. Тэднийг унагах зорилго агуулсан нөхдүүд өнгөт хувьсгалыг авчрах санхүүжилтээ бүрэн шийдчихэв үү. Иргэд ядраад, итгэл нь бүрэн алдарч байна уу гэхчлэн асуулт байна л даа.
Ер нь бол 2 хувь нь чинээлэг, үлдсэн хүн амынх нь 35.2 хувь нь ядуу гэсэн статистик тоотой Монгол улсын сая хол давсан иргэнийг шингээж байгаа Улаанбаатар хотын амьдралыг өдрийн хагаст өнгийж, тандахад олон зүйл уншигдана. Иргэдийн амьдрал хүнд байгаа нь маргаангүй үнэн.
Тэгэхдээ нийт хүн амынх тоонд эзлэх ядуусын тоо нь манайхтай ижил төвшинд байдаг Арабын орнуудад удаан жил төрийн эрхэнд суусан эрх баригчдаа унагаах тэмцлийн салхи нь өлсгөлөн ядуусын дундаас бус харьцангуй уншдаг, харьцуулдаг, жишдэг боловсролын төвшин боломжийн нийгмийн дундаж ангийн төлөөллүүдээс үүдэлтэй гэдгийг дэлхий нийт мэдэж буй билээ. Төрөлхийн ардчилал, эрх чөлөө оршин тогтнодоггүй газар биш гэдгээ Арабын ертөнцийн орнууд ийн батлаж буй нь ард нийтийн хүсэл зоригтой, мөн акул гүрнүүдийн бодлоготой ч, уялдаж урагшилж байж болохоор байгаа юм.
Монголчуудын тухайд хувьсгал гэдгийг мэднэ. Тохироо нь бүрдэж байж ирдэг гэдгийг 90-н оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас, хорин нэгэн жилийн өмнөх туршлагаасаа бид бэлхнээ мэдэх билээ. Харин өнөөдөр бид хувьсгалаас ямар үр дүнг хүлээж байна вэ?

Өнгөрсөн хугацаанд ардчиллын тулгуур үзэл санаа нь хүн бүр тэгш эрхтэй байхыг хэлдэг гэдгийг бид мэдсэн. Тэрчлэн иргэн бид төр улсаа удирдах эрхээ эдлэхийн тулд, өөрсдийнхөө төлөөлөл болсон нөхдүүдийг төр гэдэг байгууллагад, тодорхой албан тушаалд томилдог гэдгийг бас л сайн мэдэж авсан. Мөн биднийг төлөөлж эрх мэдэлд хүрсэн эрхмүүд, биднээсээ хол давуу эрх мэдэлд хүрэх нь төлөөллийн ардчиллын үндсэн шинж чанар гэдгийг ч ойлгосон. Тэрчлэн, хамгийн төгс төгөлдөр тогтолцоо биш гэдгийг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг ардчилал бидэнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, төрийн эрхэнд байгаа нөхдүүдэд шаардлага тавих боломжийг олгосон гэж тодотгодог. Зүй нь бидний өмнөөс хариуцлага хүлээн ажиллаж буй тэдгээр хүмүүс биднийг сонсох, бодитой зөв санаа оноог минь ажил хэрэг болгоход хүчин зүтгэх үүрэгтэй юм. Харин тийм үүрэгтэй гэдгийг нь иргэн бүр мэдэж, хүлээж авдаг бил үү? Хоногийн хоолныхоо төлөө зүдэрч яваа, эмзэг ядуусын тоонд багтан амьдарч буй иргэдийн тухайд эрх үүргээс илүүтэй, ажлын байр, тогтмол орлогын тухай ярихыг хүсч буй.
Харин аяга хоолны төлөө өглөө бүр сэрдэг иргэд олон байх нь боломжоор тоглодог улстөрчдөд ашигтай тийм дүр зураг өнөөдрийн тухайд үзэгдэж байна. Олон төрлийн эрхийг бидэнд авчирсан ардчилал, ажилгүйдэл ядуурлыг ч бас дагуулсан. Уг нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос ангижирч эрүүл замаар замнах боломжийг олж авсан бидний тухайд энэ нь тулгарах ёстой эрсдэл мөн ч гэлээ, 20-иод жилийн туршид үргэлжлэх, удамших үзэгдэл байсан уу гэвэл үгүй. Бүгдийг тэгш хуваарилдаг хуучин нийгмийн буруу системээ таягдан хаяж, аливаа боломжийг бүгдэд тэгш олгодог шударга замаар замнах ёстой атал, ашигт малтмалд дөрөөлөн эдийн засгийн өсөлтийг хангах бодлого барьж буй өнөөгийн Засаг дахь удирдлагууд тэгш хуваарилалтыг дэмжээд байгаа нь ядууст ээлтэй мэт харагдавч, уршигтай зүйл юм. Тэгэхдээ аливаад хоёр тал бий. 20 жилийн туршид хувааж, одоогийн байдлаар нийлж төрийн эрхийг барьж буй МАН, АН –ын уг язгуур нь засгийн эрхийн төлөө эрмэлзэх, улс төрийн үйл ажиллагаа явуулах, тодорхой зохион байгуулалтад байхаас өөр гарцгүй нийгмийн институтууд билээ. Онол ёсоор төрийн хэмжээнд засаглалыг авах, эсвэл түүнд оролцох, Нийгмийн том бүлгийн эрх ашгийг илэрхийлсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өөрийн удирдах болон орон нутгийн байгууллагыг багтаасан зохион байгуулалтай бүтэцтэй, төрийн засаглалыг авахын тулд сонгогчдоор дэмжүүлэх том эрмэлзэл намд бий. Тэгэхээр МАН, АН болоод бусад жижгүүд ч бүгд л тийм эрмэлзэлтэй. Мөн туйлын зорилго нь сонгуульд ялж, засаг төрийн эрх мэдлийг авах, төр засгаас гарах шийдвэрт нөлөөлөхөд чиглэж байдаг гэдэг нь аливаа намын шалгарсан үнэн нүүр царай юм. Тэдний царай ч ийм.
Тэрчлэн ардчилал сул ба давуу талтай ч, дээр хэлсэнчлэн бусад тогтолцооноос боловсронгуй гэдэг нь батлагдчихсан хувилбар гэдгийг хэлэхээс өөр яахав. Тэгэхээр өнөөдрийн Монголд төрийн эргэлт гэдэг нэр томьёо хэр зохиж байна вэ. Нэгэнт нэвтрүүлсэн ардчиллыг тордож, өшөө ардчилах боломж бий юү. Тиймийн тулд өөрчлөлтийг юунаас эхлэх вэ? Сонгуулийн тогтолцооны шинэчлэл өөрчлөлтийг дагуулах болов уу? гэхчлэн асуудлууд байна.

Явж, явж Засгийн газар, парламент нь эцсийн шийдвэрийг гаргадаггүй, ард түмэн нь мэддэг тийм тогтолцоо энэ бөмбөрцөгт байж л байна. Харин тэрэнд хүрэхийн тулд Төрийн эргэлт зайлшгүй шаардлагатай юу гэдэг асуудал гараад байна уу. Төрийн эрхэнд гарсан л бол, хаанаас ирсэнээ мартах шахдаг, увайгүй хуйвалддаг, иддэг, завшдаг, тэгээд ичдэггүй улстөрчид нэгэнт байдаг болохоор, тэднийг хэрхэн номхотгох ёстой болж байна вэ. Үгүй тэгээд, элдэв өнгийн хувьсгал, иргэний эрх ярьж гарч ирсэн гудамжны зангиатангууд нь ч, эрх мэдэлтнүүдтэйгээ тохиролцчихоороо өөрийг ярьдаг байхад яах ёстой вэ. Бодлого тодорхойлж буй эрхмүүд нь иргэн бүрийн хүсэл сонирхолд тулгуурласан, нийтлэг эрх ашгийг дагасан өнцгөөр асуудалд хандах ёстой байсаар атал, хувийн ашиг сонирхлоо тулгаж байгаа нь, иргэдэд таалагдахгүй байгаа нь үнэн. Улстөр, эдийн засгийн эрх мэдлийг тодорхой хүмүүс өмчилж байна. Гол нь тэднийг тийм байгаад атаархагсад олон байгаа болохоос, тэднээс эрүүлээр хариуцлага шаардаж байгаа нь цөөхөн билээ.

No comments:
Post a Comment