Tuesday, April 19, 2011

“Umbrella”-гийн Зулааг “Азийн шилдэг хөтлөгч”-өөр нэрлэжээ


Баянзул энэ арга хэмжээг Англиар хөтлөх хүндтэй үүргийг хүлээжээ.


TV-9 телевизийн “Umbrella fashion”, “ Umbrella music” зэрэг нэврүүлгээрээ  хөтлөгч Зулаа Монголын залуусыг байлдан дагуулж чадсан билээ. Ингэж хэлэх болсон нь цаанаа учиртай. Тэрээр энэ сарын 23-26-нд  БНХАУ-ын Далиан хотноо зохиогдох “Fashion Asia Awards-2011” наадмын урьдчилсан шалгаруулалтаар “Азийн шилдэг хөтлөгч” номинацид торойн үлджээ. Дээрх нэр хүндтэй тэмцээний үеэр БНХАУ -ын “Miss China Tourism” наадам зохиогдох юм байна. М.Баянзул энэ арга хэмжээг Англиар хөтлөх хүндтэй үүргийг хүлээжээ. Зулаа МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг 2006 онд Олон улсын харилцааны мэргэжилтнээр төгссөн хэдий ч хэвлэл мэдээллийн салбарт  өөрийгөө гаргаж ирж чадсан юм. Тэрээр Англи, Солонгос, Орос хэлтэй. Монголын рекламны зах зээлийн дуу хоолойн 95 хувийг ялдам хоолойгоороо уншиж рекорд эвдсэн гээд түүнд хийж чадахгүй юм алга. Тэрээр энэ бүх ажлын хажуугаар кинонд хайр дурлалын тухай өгүүлэх олон ангит кинонд дүр бүтээхээр завгүй явна.   
М.Энхсувд

No comments:

Post a Comment