Monday, April 25, 2011

Хамгийн аюултай 10 өвсөн тэжээлтэн

10. Gelada сармагчин

117010-Fb
Gelada сармагчингууд өтгөн зогдор, “эвгүй” царайтай үнэхээр ууртай амьтад. Тэд зөвхөн Этиопын ууланд амьдардаг бөгөөд ихэнхдээ өвс ургамлаар хооллоно. Хэний ч айдас хүрмээр хурц, том шүд нь тэдний биеэ хамгаалах гол зэвсэг. Уурласан үедээ маш хэрцгий, түрэмгий болж хүн рүү хүртэл дайрах бөгөөд аймшигт шүдэнд нь нэг өртвөл амьд үлдэх найдвар тун ч бага болно. 

9. Америк бизон

Bateman-Chief American Bison
Нэг тонн хүртэл жинтэй энэ амьтан хойд Америк дахь хамгийн том биетэй хоёр өвсөн тэжээлтний нэг (нөгөөх нь хандгай) юм. Нэгэн цагт уул талыг бүрхэн сүрэглэдэг байсан бизон хүний гараар сүйтгэгдэн мөхөлд хүрэх тун дөхсөн боловч хамгаалалтанд авснаар үлдэж чаджээ. Өөрийнх нь тайван байдлыг алдагдуулахгүй бол бизон шиг аюулгүй амьтан байхгүй. Гэвч бизонд дайруулж нас барсан жуулчдын тоо чоно, баавгайд бариулснаас их байдгийг та мэдэх үү? Тугалаа хамгаалсан бизон хамгийн аюултай байдаг гэнэ.

8. Горилл

Angry Gorilla (Small)
Гориллууд шимпанзегийн дараа ордог бидний хамгийн ойрын төрөл билээ. Гэхдээ хүн болон гориллын хооронд маш их ялгаа бий. Silverback буюу цагаан нуруутай, сүргийн ахлагч горилл нь 200 хүртэл килограм жин татдаг, бараг насанд хүрсэн 10 эрийн хүчтэй, заримдаа илүү ч байх нь бий. Сүрэгт нь аюул занал учруулсан хэнийг ч болов эрэгчин гориллууд дайрахаас буцахгүй. Хүчирхэг бахим гартай, хурц соёотой, хүнээс хоёр дахин хурдан, ууртай горилл ямар ч том араатныг айлгадаг. Мэдээж хүн бол юу ч биш.

7. Cassowary

Cassowary-Attack-2-1
Cassowary бол дэлхийн хамгийн том шувуудын нэг юм. Нисдэггүй бөгөөд Австрали, Шинэ Гвинэйн ширэнгэн ойд амьдарна. Эм Cassowary эрээсээ арай том бөгөөд насанд хүрсэн Cassowary 1.5-1.18 метр өндөр. Зарим эмэгчин нь 2 метр хүрэх бөгөөд 58.5 килограмм жин татна. Толгой дээрх залааныхаа тусламжтайгаар бага давтамжтай долгион гаргаж маш хол зайд бусадтайгаа харилцдаг, ойн гүнд нууцлаг байдлаар амьдардаг...

6. Хирс

1635568003 30E4886Bdb

Африк болон Азид таван төрлийн хирс байдаг бөгөөд бүгд том биетэй, хүчирхэг, түргэн ууртай. Тэдний хамар дээрх эвэр ямар ч амьтныг үхтэл нь хатгаж чадна. Энэтхэгийн хирс мөн хурц шүдтэй ба хаздаг гэнэ. Мэдээж тэд 3 тонн хүртэлх жинтэй нүсэр биеэрээ хийстэл чинь мөргөх бөгөөд том биендээ баймааргүй гайхалтай хурдтай.

5. Зэрлэг гахай

Gianthog
Зэрлэг гахай ургамал, ногоо идээд зогсохгүй жижигхэн өт хорхой, гүрвэл, мэлхий, сэг зэм ч тоохгүй иднэ. Гэхдээ бусад төрлийн гахай шиг голчлон ургамал ногоогоор хооллодог. Эрэгчин нь болох бодон гахайнууд 300 хүртэл килограмм жинтэй (гэхдээ зурган дээр байгаа гахай 1 тонн жинтэй, маш ховор) байх ба том хурц соёо нь ямар ч араатны гэдсийг амархаан хүүлж орхино. Нэг бодон гахай хэд хэдэн чононоос өөрийгөө хамгаамж дөнгөдөг ба эмэгчин нь арай бага соёотой боловч бас л аюултай, ялангуяа торойнуудаа хамгаалсан үедээ яахаас ч буцахгүй.

4. Зэрлэг одос үхэр (Buffalo)

Cape Buffalo
Арслан, цөөвөр чоно мэтийн махчнуудаар дүүрэн африкийн тал нутагт өвсөн тэжээлтэн бүр өөр өөрийн амьд үлдэх аргатай. Зарим нь хурдан хөлийн ачаар амь гардаг байхад одос үхрүүд бол харин өөр. Түргэн ууртай, том биетэй, аварга хурц эвэртэй эдгээр одос үхрүүд аюулд орсон ижлээ орхидоггүй цөөн хэдэн амьтдын нэг. Тэд ойролцоогоор 1.7 метр өндөр, 500-900 кг жинтэй, 3.4 метр орчим урт биетэй. Махчин амьтад болон анчдын хувьд одос үхэр хамгийн аюултай ангуудын нэг бөгөөд аюулд орсон нэгнийхээ төлөө сүргээрээ ч дайрдаг тул жил бүр 200 гаруй хүний амь насанд хүрдэг.

3. Заан

Elephant-1
Заан бол номхон дөлгөөн, нөхөрсөг амьтан гэдгээр нь бид мэднэ. Гэхдээ хамгийн аюултай амьтдын нэг гэдгийг нь төдийлөн сайн мэдэхгүй болов уу. Амьтны хүрээлэнд л гэхэд бусдаас илүү заан л хамгийн их хүрээлэнгийн ажилчдын амь насанд хүрсэн байдаг. Тэднийг нэг уурлуулах юм бол нүсэр том бие, хүчийг нь зогсооход тун хэцүү. Үр төл, өөрийн орон зайгаа хамгаалах зэрэгт уурлахаас гадна муухай ааштай байхдаа тун аюултай. Эр заанууд ороо нь орсон үедээ галзуурсан юм шиг л болдог ба арслан, хирс зэрэг харсан үзсэн амьтан руугаа дайрна. Иймээс амьтны хүрээлэнд эр заануудыг бэлгийн идэвхжлийн үед нь тусгаарладаг.

2. Цагаан хошуут зэрлэг гахай

3332550080 Be0Efb9563
Мексик, Төв болон Өмнөд Америкийн ширэнгэн ойд амьдардаг эдгээр жижиг биетэй гахайнууд нь ургамал ногоо, жимсээр хооллоно. Маш хурц хос соёотой ба энэ зэвсгээрээ ямар ч амьтныг хүүлж дөнгөнө. 500 хүртэл тоо толгойгоор сүрэглэж явдаг ба ихдээ 1000 хүрдэг. Африкийн одос үхэртэй адил аюулд орсон нэгнээ хамгаалж сүргээрээ дайрна. Хэрвээ сүрэг цагаан хошуутад дайруулахад амьд үлдэх цорын ганц арга бол модонд авирах юм. Ирвэс, шилүүс зэрэг ширэнгэн ойн махчнууд хүртэл тэднээс зайгаа барьж явдаг ба хааяа төөрч будилсан торой руу л дайрна. Өмнөд америкийн анчид мөн ихээр амиа алддаг ба азтай нэг нь гар хөлөө тасдуулаад амьд гардаг байна.

1. Усны үхэр

Gtotem Hippopotamus
Усны үхэр бол хамгийн гэмгүй мөртлөө хамгийн аюултай өвсөн тэжээлтэн юм. Африкт бол жил бүр арслан, ирвэс, матраас ч илүү хүний аминд хүрдэг. Эрэгчин усны үхэр 3 тонн гаруй жинтэй, газар усан дээр аль алинд нь дайралт хийдэг. Мөн каяк болон бусад завиуд руу дайрна. Том нүсэр биендээ баймгүй хурдтай ба аварга том, хүчирхэг эрүү, урт шүднүүдэд нь нэг л өртөх юм бол дуусаа. Матрыг бол нэг хазахад л тал нь байхгүй. Тэгэхээр ямар аюултай болох нь тодорхой биз ээ.

4 comments:

  1. shan medeelel bn tnx

    ReplyDelete
  2. national geographic-r Buffalo ruu dairsan arslanguudiin talar garch bn le. Buffalonuud negniigee orhij yavdaggui ni unen bolovch bas buunduu niilj dairahgui l bn le shd.jahan buunduu oirtoj irel nugu arslanguud duhuud guiged ireher zugataj guiged bs. gehde ter bariulj bga buffalo ni surgee duuddag yum bn le. nuguu hed ni doroo hured irj bn le. uzehed sonirholtoi bs. sureg buffalo yavj bhda zamd taaraldsan zuil der hamagui tuuchij yavdag gesen. zamd ni hun taaralduul gishgij murguj haychaad yavad ugnu. ter ni l hund ayultai bg bh. mash olon uher buunduu toos manaruulaal davhij irj bga ni uneheer aimar yum bn le

    ReplyDelete
  3. nice nice,horwoo delhii gej uudam yumdoo..bi bas NATIONAL GEOGRAPHIC-g bainga uzdeg.

    ReplyDelete
  4. Tanaih hulgai hiihee boliochee tanaih esvel zaluu.com baihaa tee hulgai hiij baigaagaa nuuh geed iim yum hiij baigaag chini medej baina anhnaasaa iim uvaagui yum hiij baigaa bol tanaih uudlahgui Tuurgatan gedeg iim saihan neriig bitgii buzarlaad bai hujaa sanaatai zibdaa ve!

    ReplyDelete