Thursday, April 28, 2011

Америк болон Мексикийн хоорондох хил

Индиан.минийх.ком
Америк болон Мексик орнуудыг хилийн сонирхолтой зургуудаас хүргэж байна. Яг 2 улсын хилийн наана цаанах амьдралыг харуулсан их сонирхолтой зургууд байгаа шүү.

АНУ-ын Цагаан ордны тухай сонирхолтой баримтууд

Цагаан ордон бол АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны өргөө, ажлын байр нь юм. Вашингтон хотын Пеннсилванийн өргөн чөлөөнд оршдог. Жэймс Хобан гэх хүн дизайныг нь гаргаж, 1792-1800 оны хооронд баригдсан. Энд Америкийн үе үеийн ерөнхийлөгч нар амьдарч байгаа бөгөөд анхны оршин суугч нь Жон Адамс байв.

А.Сүхбат аврагын зурагнуудаас



75 настай буурлаас авсан Даян аваргын хүрэн ингэ ихэрлэж гэнэ. Ихэр ботго төрсөн даруйд ихэс дээдэстээ дуулгадаг эртний ёсоор аварга нутгийн удирдлага болон Монгол Улсын төрийн гурван өндөрлөгт цахилгаан илгээсэн ч ажлын ачааллаас болоод өндөрлөгүүд хараахан очиж амжаагүй байгаа аж.

Wednesday, April 27, 2011

Солонгосын Од Sooyoung


http://images2.fanpop.com/images/photos/7400000/Soo-Young-girls-generation-snsd-7422476-640-960.jpg
Sooyoung-ийхаа дэлгэрэнгүй мэдээллиг нийтллээ.
Жинхэнэ нэр: Choi Soo young
Төрсөн өдөр:1990.02.10
өндөр: 170см
жин: 45кг
Хамтлагт гүйцэтгэх үүрэг: Supporting vocalist

Monday, April 25, 2011

Megan Fox & Пэрис Хилтон

www.DREAM.mn | Зураг - 1

Аватар-2 бүтээгдэж байна



Хорьдугаар зуун Фокс компани Жэймс Камерунтай Аватар киноны цувралуудыг бүтээх дээр тохиролцож чаджээ.

Камеруны талаар Анжелина Жолиг гол дүрд нь тоглуулах Клеопатра киног бүтээхээр Египетрүү явах, мөн Японы зурагт номоор сэдэвлэсэн Battle Angel-ийг найруулна хэмээх яриа гадуур тарсан байсан ч тэрбээр Пандорад буцан очиж, Аватарын цувралуудын зургийг ар араас нь авахаар шийдсэн бололтой байна.

AICN-с хийсэн хэвлэлийн хурлаас Камеруныг 2011 оны сүүлээр урьдчилсан байдлаар бүтээлээ гаргана хэмээн мэдэгдсэн юм. Камеруны хэлснээр Аватар-2 нь Пандорагийн далай дээр төвлөрөх бөгөөд эрс тэс, уран сэтгэмжийн, баялаг дүрслэлтэй байх гэнэ.

Одоо бид энэхүү гайхалтай киног нээлтээ хийхийг нь хүлээх л үлдлээ.









Хамгийн аюултай 10 өвсөн тэжээлтэн

10. Gelada сармагчин

117010-Fb
Gelada сармагчингууд өтгөн зогдор, “эвгүй” царайтай үнэхээр ууртай амьтад. Тэд зөвхөн Этиопын ууланд амьдардаг бөгөөд ихэнхдээ өвс ургамлаар хооллоно. Хэний ч айдас хүрмээр хурц, том шүд нь тэдний биеэ хамгаалах гол зэвсэг. Уурласан үедээ маш хэрцгий, түрэмгий болж хүн рүү хүртэл дайрах бөгөөд аймшигт шүдэнд нь нэг өртвөл амьд үлдэх найдвар тун ч бага болно.

Бүсгүйчүүдийн зүүдний нууц ... ,


Гутал өмсөж байна гэж зүүдэлвэл аз хийморьтой аян замд гарна.
 Асар олон тооны сүжиг бишрэл зүүдтэй холбоотой байжээ. Бидний өвөр дээдэс унтаж буй хүний зүүдэнд түүний ирээдүй харагддаг гэж боддог байсны улмаас зүүдний зөн билэгт итгэдэг байлаа. Та зөнч мэргэн зүүдэнд итгэдэг үү? Тэгвэл та дараах өгүүллийг уншаад зүүд биелдэг гэдэгт итгэх болно.

Уламжлалт бус шинжлэх ухааныг сонирхдог, хорвоо ертөнцийн нууц болон өөрийнхөө нууцыг таньж мэдэх гэсэн хэн бүхэнд энэ өгүүлэл сонирхолтой байх биз ээ. Хүн бүхэн шөнө бүр зүүдэлдэг хэдий ч түүнийгээ тэр санаад байдаггүй. Харин санаж үйлдэж, чадсан нэгэн нь үүнийгээ тайлбарлаж тайлахыг оролддог бөгөөд үүний тулд зүүдний тайлалд ханддаг.
XIX зуунд зүүдний тайллын номууд их түгээмэл байжээ. Эдгээр номуудын талаар болон, тэр бүү хэл ямар нэг хэмжээгээр тэдгээрийн агуулгын талаар нэрнээс нь л бараг ойлгож болдог байв. “Египетийн болон энэтхэгийн алдарт мэргэд, одон зурхайчдын зохиолуудаас шилж авсан нэг сая зүүд”, … “Зуун настай нэгэн өвгөн Мартин Задекагийн нас барсны дараа олдсон, түүгээрээ хүний зовлон жаргалын хүрдэн дундаас хувь заяаг нь олж мэддэг байсан. Шидэт толь буюу зүүдний тайлалыг хавсаргасан эртний болон шинэхэн байнгын мэргэ төлгийн судар”… г.м

Сүүлийн үед зүүдний тайлал номууд нь дахин сэргэн хүчээ авч хэдэн арав, бүр хэдэн зуун мянган манай үеийнхний ширээний ном болоод байна. Гэвч зүгээр хэвлэлүүдийн олонх нь хоорондоо зөрчилтэй мэдээллүүдийг агуулж байдгаас ямар нэг хэмжээгээр уншигчдын урмыг хугалж байдаг, бас хуучны зүүдний тайллуудад өөр нэг томхон дутагдал байдаг нь тэд ямар нэгэн хийсвэр хүн рүү чиглэгдсэн байдагт оршино. Гэтэл амьд хувь хүн бол үргэлж тодорхой бие хүн байдаг билээ. Гэхдээ нэгэнт “нийт хүн төрөлхтний амьдралын жүжигт маш олон тооны нийтлэг зүйлүүд байдаг болохоор зүүдний тайллуудад ч мөн хувь заяаны мөнхийн нугачаануудын нийт хүмүүний шинж тэмдгийг ч онцолж болох юм.
Яг үүнтэй адилхан бүх л хүмүүс төрж, гэрлэж, хооллож, унтаж, үхдэг шиг дэлхий дээрх хүн төрөлхтний зүүд нойронд өргөн хүрээтэй нийтлэг зүйл байх ёстой. Тиймээс ч тайлалд нэг л зүйлийг тэмдэглэж байдаг зүүдний дүр төрхүүдийн нэгдмэл орон оршсоор байдаг юм” гэдгийг ч цөмөөрөө хүлээн зөвшөөрцгөөе.
Аливаа нууц зүйл биднийг өөртөө татаж, сонирхол төрүүлж байдаг. Дараах тайллуудыг ашиглан өөрийнхөө зүүдний нууцыг тайлцгаая. Тайллыг энэ удаа товчлон хүргэж байгаа бөгөөд таны сонирхлыг татаж байвал цаашид үргэлжлүүлэн нийтлэх болно.
Зүүд хэзээ биелдэг вэ?
Нямд зүүдэлвэл - Үдийн хоолны өмнө, эсвэл жилийн дараа биелнэ.
Даваа - Хэрвээ энэ өдөр төрсөн бол биелнэ.
Мягмар -Зүүд 7 жилийн дараа биелж болох юм.
Лхагва - Зөн, дохио үзүүлж байна.
Пүрэв - Биелэхгүй.
Баасан - Урьдчилан хэлж байна.
Бямба - Үргэлж биш боловч хааяа биелнэ.
Зүүдний биелэл сарын өдрүүдээр
Зүүд нь тэр бүр биелэхгүй, бас адил биелэгдэхгүй. ‘Зүүдний биелэх магадлал нь сарын аль өдөр зүүдлэгдсэнээсээ хамаарч тодорхойлогдоно. Сарын өдрүүдийн жагсаалтаас та зүүдэлсэн өдрөө олоод ард нь зүүд биелэх магадлалыг олж үзэх юм.
1- Зүүд энэ өдөр яг таг биелэгдэх ба сайн сайхныг зөгнөнө.
2- Зүүд нь хоосон: Ямар нэг зүйл зөгнөхгүй, утгагүй.
3- Зүүд түргэн биелэгдэнэ.
4- Зүүд биелэх хэдий ч мөдгүй.
5- Зүүд нь сайн утга холбогдолтой.
6- Зүүд нь биелнэ, гэхдээ мөдгүй.
7- Зүүд нь аз жаргалтай, гэхдээ энэ тухай хэнд ч хэлэх хэрэггүй.
8- Зүүд хүсэл чинь биелэх тал руу хөтөлнө
9- Зүүд биелнэ, тун удахгүй амжилт ирнэ
10- Зүүд удахгүй биелнэ. Гэхдээ таагүй байдал авчирна.
11- Зүүд нь 11 хоногийн хугацаанд биелж баяр хөөр авчирна.
12- Зүүд нь хурдан бас тааламжтайгаар биелнэ.
13- Зүүд нь таагүй явдал руу хөтөлнө.
14- Зүүд нь тун азгүй
15- Зүүд удахгүй биелнэ, бас маш тааламжтай:
16- Зүүд биелэхгүй, тэгээд ч ямар ч ач холбогдолгүй.
17- Зүүд амжилт авчрах ба хорь хоногийн хугацаанд биелнэ.
18- Зүүд нь амжилт, шинэчлэл авчирна.
19- Зүүд нь гэр бүлийн таагүй байдал авчирна.
20- Зүүд удахгүй биелнэ.
21- Зүүд амархан биелэхгүй боловч баялаг авчирна
22- Зүүд таагүй явдлыг анхааруулж байна.
23- Зүүд удахгүй биелнэ.
24- Зүүд нь баяр баясгалан авчирна, удахгүй биелнэ.
25- Зүүд худал, хуурмагийнх.
26- Зүүд нь таашаал, тоглоом наргианых
27- Зүүд нь утгагүй, ямар ч ач холбогдолгүй.
28- Зүүд нь ямар нэг хүндрэл авчирна, гуч хоногийн дотор биелнэ.
29- Зүүд биелэхгүй.
30- Зүүд нь зөгнөх, мөрөөдөл маягтай, тэгээд ч биелэгдэх нь ховор эсвэл удаж байж биелнэ.
31- Зүүд нь хайр дурлалын ялалт, таашаалынх бөгөөд арван тав хоногийн хугацаанд биелнэ.
Машин
Машинд суувал биелэхгүй мөрөөдөл, машинаар явж байвал цаашдын зам чинь богинохон.
Эрвээхэй
Өнгө өнгийн эрвээхэйг ногоон тал дээр харж байвал цэцэглэн хөгжиж, шударгаар хууль ёсоор эд зүйл авч байгааг илэрхийлнэ.
Нисч буй эрвээхэйг харж байвал байхгүй байгаа найз нөхдөөсөө мэдээ авна. Залуу бүсгүйд энэ нь амьдралынхаа туршид бат холбоогоор төгсөх аз жаргалтай хайр дурлалын тэмдэг.
Цагаан эрвээхэй зүүдэлвэл хэн нэгнийг буруутгах шалтгаан болох өвчин ирэхийн тэмдэг. Хэрвээ эмэгтэй хүн цагаан эрвээхэй өрөөнд нь нисэн орж ирлээ гэж зүүдэлвэл түүний хүсэл биелэхгүй. Хэрвээ өрөөнд ирсэн эрвээхэй ямар нэг юман дээр суувал ойр дотны хэн нэг нь удахгүй өвдөнө.
Эмээ өвөө
Зүүдэндээ эмээ өвөөтэйгээ уулзаж тэдэнтэй ярилцаж байвал танд даван туулахад хэцүүхэн бэрхшээлтэй тулгарна. Гэхдээ тэдний сайн зөвлөгөө нь бэрхшээлийг даван туулахад тусална.
Хар зах
Хар зах дээрээс ямар нэг зүйл худалдаж авч байвал янз бүрийн таагүй явдлаас болж бачимдан сандарна, ойр дотныхонтойгоо харьцаа хүндрэнэ.
Халуун ус
Халуун усны газар руу орж байвал найдваргүй байдалд нэг хэсэг өдөр орно, гарч байвал аятай таатай байдал өмнө чинь байна.
Биеэ угааж байгаа эмэгтэйчүүдийг харвал харамсал гунигийн, эрчүүдийг харвал ядуурахын тэмдэг. Хэрвээ таны орсон халуун усанд нүцгэн хүмүүс бүжиглэж байвал ноцтой өвчин тусахыг сануулж буйн тэмдэг.
Хүйтэн усанд орж байвал гэр бүлийн дотор таагүй байдал үүснэ. Халуун усанд орж байвал амжилт, баяр баясгалангийн тэмдэг.
Бөмбөр
Зүүдэндээ бөмбөрийн дуу сонсвол ойр дотныхоо хүнийг эсвэл хөрөнгө мөнгөө алдана. Өөрөө бөмбөр тоглож байвал найз чинь нас барна.
Гутал
Гутал өмсөж байна гэж зүүдэлвэл аз хийморьтой аян замд гарна. Гутлаа алдвал салж хагацна. Өрөөсөн гутлаа алдвал хэрүүл маргаан, урагдаж гэмтвэл /эмэгтэйчүүд/ дотно залуугаа буцаана.
Худалдан авч байвал ажил хэрэг сайжирна. Шинэ танилтай болно эсвэл өөр газарт ажил хэрэгт эргэлт гарна.
Шинэ гутал зүүдэлвэл азтай танилцалт, санаанд оромгүй үр дүнтэй азтай ажил хэрэг, нэр хүнд, өндөр орлого олно.
Засуулж байвал таашаал авна, алдсан гутлаа олж байвал хуучин найз нөхдийн эсвэл хайр дурлалын холбоогоо сэргээнэ.
Норсон нойтон гутал үнэнч бус байдал, гялалзсан гутал зүүдэлвэл мөнгөний ажил хэрэг одтой, ажил хэрэг амжилттай. Хавчиж байвал гэр бүлийн таагүй байдал, бэлэглэж байвал сайн үйл бүтээнэ, тааруулан өмсөж үзэж байвал эхэлсэн ажил хэрэг бүтэмжтэй, аяны гутал зүүдэлвэл ажил хэрэг амжилттай болно.
Цамхаг
Зүүдэндээ цамхаг дээр гарч байвал өвчин ирнэ. Унаж буй цамхаг харвал эрх чөлөөгөө хасуулна, гоёмсог, өндөр цамхаг зүүдэлвэл бэрхшээлийг даван туулна, харуулын цамхаг үзвэл сайхан ирээдүй, удахгүй замд гарна.
Цагаан хэрэгсэл
Цагаан хэрэглэл өлгөж байвал хожил авна. Эвхэж байвал ядуухан өв залгамжилна, худалдаж авч байвал өвчин ирнэ, гомдоно. Уранхайг харвал албан тушаал буурна. Цэвэр цагаан хэрэглэл харвал элбэг хангалуун, бохир даавуу- гэр бүлийн маргаан, мушгиж байвал азгүй явдал ирнэ.
Ус
Бүлээн ус ууж байна гэж зүүдэлвэл зальтай муу санаатай хүнтэй аюултай харьцаанд орно. Аягатай хүйтэн ус харвал сэтгэлийн тайвшрал, эрүүл мэнд дээрдэнэ, эд баялгийн байдал сайжирна.
Голын цэвэр ус харвал амжилт, баяр хөөр, сайхан ирээдүй, албан тушаал ахих цондон.
Булингартай бохир ус-аюул, эргэлт буцалтгүй болзошгүй гарз хохирлыг анхааруулж байна. Хэрвээ зүүдэндээ ийм уснаас эрэг дээр гарч байвал бүх таагүй байдал, бэрхшээлийг даван туулна.
Хэрвээ үер зүүдэлвэл хөндлөнгийн нөлөөнөөс болгоомжил, хаа нэгтээгээс ус утгаж байвал амжилтын ямар ч баталгаагүй удааширсан яршигтай ажил хэрэгтэй зууралдана. Өөрийнхөө байшинд, өрөөндөө ус асгавал та болгоомжгүй байдлаасаа болж өөртөө илүү гай үүрэхийн тэмдэг.
Архи
Зүүдэндээ архи харвал таны гэрт ядуурал, түгшүүр ирнэ. Ууж байвал таны аажуу байдал хор хүргэнэ.
Агаар
Хэрвээ зүүдэндээ эрүүл агаарт байгаагаа мэдэрвэл таныг сайхан мэдээ хүлээж байна.
Үс
Хэрвээ эмэгтэй хүн зүүдэндээ сайхан үсээ самнаж байвал хожим гэмшээд барахгүй хөнгөмсөг үйлдэл хийнэ.
Шингэрч байгаа үсээ зүүдэндээ харсан эр хүнийг зөвтгөхийн аргагүй уужим сэтгэл, хожмын өршөөл нь амжилтгүй байдал, ядууралд хүргэнэ.
Зүүдэндээ хэн нэгний үсийг илж байвал таны сэтгэл зүрхний үйл хэрэгт сайхан эргэлт гарч сайхан хайртай учирна.
Таны үсэнд цэцэг байна гэж зүүдэлвэл таагүй явдал ойртож байна.
Буурал үстэй залуухан царай зүүдэлвэл тэр хүнд таагүй явдал зөгнөж байгаа бөгөөд хэрвээ болгоомжтой байхгүй бол алдагдалд орж, өвчин тусч болзошгүй.
Шүд
Хэрвээ шүд уналаа гэж зүүдэлвэл таныг өвчин эмгэг эсвэл азгүй явдал нөмрөх бөгөөд түүнийг маш их хүчин чармайлтаар давах болно.
Ямар нэгэн согогтой, буруу хэлбэрийн шүд зүүдлэх нь хамгийн аймшигтай зүүд юм. Ийм зүүд зүүдэлсэн хүнд олон тооны гай зовлон ирэх аюултай. Энэ нь ядуурал, төлөвлөгөө, итгэл найдвар нуран унах, өвчин эмгэг ирэх, тэр бүү хэл өнөөг хүртэл эрүүл байсан хүний мэдрэлийн хүнд ядаргаанд орох зэрэг болно.
Хэрвээ зүүдэндээ таны шүд муудаад та өөрөө сугалж авч байвал таныг өлсгөлөн, үхэл хүлээж байна гэсэн үг. Ийм зүүд нь таны асар их хүчин чармайлт, зардал чирэгдэл гаргаж байгаа ажлынхаа үр дүнд сэтгэл дундуур байдгийг харуулж буй хэрэг.
Авдар
Авдар зүүдэлвэл баялаг хураана.
Дүүрэн авдар, элбэг дэлбэг байдал, хоосон бол сандрал бачимдал үүрч, өргөж явбал таагүй байдалд хүргэнэ.

Өнөөдөр төр эргүүлнэ гэв үү...

Ильич багшийн төрсөн өдөр буюу 4 дүгээр сарын 22-ны өдөр Монголд төр эргэх тухай, төрийг эргүүлэх тухай яригдаад хэсэг хугацаа өнгөрөв.

Sunday, April 24, 2011

2010 оны хамгийн их орлоготой хамтлаг, дуучид


"Forbes" сэтгүүлээс 2010 оны хамгийн их орлого олсон хамтлаг дуучдыг шалгаруулжээ.Бүтэн жилийн турш юу хийж бүтээснээ ийнхүү дүгнүүлэхэд "U2" хамтлаг 131 сая ам.долларын орлогоор тэргүүлсэн үзүүлэлт гарсан байна. Ингээд энэ жилийн хамгийн их орлогтой амжилттай уран бүтээл хийсэн шилдэг 10 тай танилцъя!!!

Өхөөрдөм амьтадын хөгжилтэй зургууд

Friday, April 22, 2011

Жүжигчин Chae Rim

Жүжигчин Chae Rim-н талаар мэдээ хүргэх гэж буйдаа таатай байна. Нэгэн зочин маань захиалсан байгаа. Chae Rim нь 1979оны 3сарын 28нд Сөүл хотод төрсөн.

Thursday, April 21, 2011

Г.Оюунгэрэлийн facebook дэх зургаас

Г.Оюунгэрэлийн facebook дэх зургаас

Justin Bieber-ийн анхны ХАЙР ба түүний зургуудаас


Justin Bieber-ийн анхны хайр 15 настай байхад Catalin Beadles гэдэг Канадын нэгэн дуучин охин байв. Майр хөөрхөн охин байна нтр заза юм бичих гэсэн чинь бичих юм олдодгүй ээн тэгээд зургуудаа үзээд таалагдавал сэтгэгдэл үлдээгээрэй. Энэ охины зургыг хархыг хүсвэл Гооглэ.ком оос нэрээр нь хайгаад олоорой.

Wednesday, April 20, 2011

Ирээдүйг гайхалтайгаар зөгнөсөн 5 хүн

Зөгнөлт зохиолчдын бүтээлд бичигдсэн санаа, технологиуд хэрхэн бодит амьдралд гарч ирсэн нь сонирхолтой. Мэдээжийн хэрэг Жюль Верний зөгнөлүүд хэрхэн биеллээ олсныг мэдэхгүй хүн байхгүй байх. Харин энэ удаад 20-р зуунд ямар зөгнөлүүд биелэгдсэнийг нийтлэсэн билээ.

5. William Gibson


william-gibson02

Angelina jolie - гийн идэр залуу үеийн зураг

EX Виагра Вера Брежнева (фото)

Tuesday, April 19, 2011

“Umbrella”-гийн Зулааг “Азийн шилдэг хөтлөгч”-өөр нэрлэжээ


Баянзул энэ арга хэмжээг Англиар хөтлөх хүндтэй үүргийг хүлээжээ.


TV-9 телевизийн “Umbrella fashion”, “ Umbrella music” зэрэг нэврүүлгээрээ  хөтлөгч Зулаа Монголын залуусыг байлдан дагуулж чадсан билээ. Ингэж хэлэх болсон нь цаанаа учиртай. Тэрээр энэ сарын 23-26-нд  БНХАУ-ын Далиан хотноо зохиогдох “Fashion Asia Awards-2011” наадмын урьдчилсан шалгаруулалтаар “Азийн шилдэг хөтлөгч” номинацид торойн үлджээ. Дээрх нэр хүндтэй тэмцээний үеэр БНХАУ -ын “Miss China Tourism” наадам зохиогдох юм байна. М.Баянзул энэ арга хэмжээг Англиар хөтлөх хүндтэй үүргийг хүлээжээ. Зулаа МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг 2006 онд Олон улсын харилцааны мэргэжилтнээр төгссөн хэдий ч хэвлэл мэдээллийн салбарт  өөрийгөө гаргаж ирж чадсан юм. Тэрээр Англи, Солонгос, Орос хэлтэй. Монголын рекламны зах зээлийн дуу хоолойн 95 хувийг ялдам хоолойгоороо уншиж рекорд эвдсэн гээд түүнд хийж чадахгүй юм алга. Тэрээр энэ бүх ажлын хажуугаар кинонд хайр дурлалын тухай өгүүлэх олон ангит кинонд дүр бүтээхээр завгүй явна.   
М.Энхсувд

Хөлбөмбөгчид ба тэдний бүсгүйчүүд


BX цэнгэн хөгжилдөв [Фото]

 

“Хужаа” автобус хэдхэн минутанд шатав: Зорчигчид бүгд үхсэн

 “Хужаа” автобус хэдхэн минутанд шатав: Зорчигчид бүгд үхсэн /фотоnews/
“Хужаа” автобус хэдхэн минутанд шатав: Зорчигчид бүгд үхсэн /фотоnews/ Нийтийн шугаманд явж байсан автобусанд гэнэт гал авалцаж, нүд ирмэхийн зуур автотехникийн олны нүдэн дээр бүрэн шатжээ. Хэдхэн минутын дотор авалцаж шатсан автобусны бараг бүх зорчигчид шатаж үхжээ. Амьд гарсанд нь туслах хүн гэж байхгүй байгаа биз аан. Муухай л хүмүүс дээ, энэ хужаа нар чинь… Хятад чанар гэж энэ дээ…. Хүн нь ч тэр, автомашин нь ч тэр.




Monday, April 18, 2011

Учир битүүлэг Mercury гараг



 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
NASA учир битүүлэг Буд гарагийг (Mercury) судлах хиймэл дагуулаас ирсэн мэдээллийг тэсэн ядан хүлээж байна. Дараа долоо хоногт буюу 3-р сарын 17-нд Messenger хиймэл дагуул наранд хамгийн ойрхон Буд гарагийн тойрог замд орох юм.

Kim Kardashian зурагчны камерт











Sunday, April 17, 2011

Тейлор Сфивт 1,4 саяар эдлэн авчээ



Буржгар шар үс, турьхан биенээсээ ичдэг байсан даруухан охин гитар барин тайзнаа гарснаар хөгжмийн ертөнцөд од болон гялалзаж эхэлсэн гэдэг. Тэр охин бол кантри дуучин Тейлор Сфивт.

Архи дарс ууж, наргиж цэнгэдэггүй элдэв хэл амнаас хол байж чаддаг дуучин бүсгүй кантри хөгжмийн томоохон наадмуудаас гранпри шагналыг нь түүгээд байгаа ч даруухан хэвээрээ л байна. Түүний талаар муулах гэж хичнээн хичээгээд ч шар сайтууд бичих юм олддоггүй тухай хэвлэлийн төлөөлөгч нь наргиа хийж байсан удаатай.

Тейлор Сфивт аав ээждээ маш их баярлаж явдаг тухайгаа ярилцлагандаа олонтаа дурьддаг. Тэрбээр төрөлх хот Нашвиллд 5,000 ам,метр талбайтай эдлэн газрыг 1,4 сая доллараар худалдаж аваад байгаа ба үүнийгээ аав ээждээ зориулсан бэлэг хэмээн зарлаад байна.

Уг эдлэн дэх байшинг шинээр засварласан ба цэнхэр чулуун шалтай, гоёмсог хийцийн ил зуухтай гэнэ.



“Би ажлынхаа зав чөлөөгөөр аав ээж дээрээ ирэх дуртай. Миний хамгийн сайхан амралт болдог. Одоо ийм сайхан эдлэнтэй болсон болохоор би зав гарах бүрийдээ ирж, эрч хүчээ сэргээж байх болно. Сэвэлзүүр салхинд үсээ намируулаад цэцэгсийн үнэр үнэрлээд гитараа бариад дуулж суух үнэхээр сайхан байдаг. Энэ байгаль надад олон сайхан шинэ уран бүтээл туурьвах эрч хүч, ур ухаан хайрлана гэдэгт итгэлтэй байна” хэмээн дуучин бүсгүй Us сэтгүүлд ярьжээ.

Тэрбээр шинэ эдлэн, шинэ орчин түүнд жинхэнэ хайраа олоход нь туслаж чадах байх гэж бас итгэж буй тухайгаа дурьджээ. Өдгөө 21 настай дуучин бүсгүй хайр дурлалын хувьд бүтэлгүй нэгэн хэмээн нэрлэгдээд байгаа. 2008 онд дуучин Жо Жонестой болзож байсан ч хосуудын гал халуун дурлал нэг их удаан үргэлжлээгүй өндөрлөсөн. 2009 онд охид бүсгүйчүүдийн хамгийн хайртай жүжигчдийн нэг “Twilight” киноны од Тэйлор Лотнертой холбоотой болсон ч хэдхэн арга хэмжээнд хамтдаа оролцоод харилцаандаа цэг тавьсан. Тэдний хооронд юу болсон талаар янз бүрийн таамаглал дэвшүүлж, хэвлэлүүдээр хэсэг шуугьсан ч чухам юу болсон нь нууц хэвээр үлдсэн. Дуучин бүсгүй шинэ цомогтоо багтсан "Back to December" дуугаа Тэйлор Лотнер зориулсан тухайгаа зарлаж, телевикийн шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ түүнээс уучлалт гуйсан юм.

Энэ нь хосуудын харилцаа дуучин бүсгүйгээс болж бүтэлгүйтсэн бололтой гэсэн таамаглалыг бий болгосон юм. Хэсэг хугацаанд ганц бие явсан Сфивт өнгөрсөн оны сүүл үеэр “Персийн хунтайж” киноны од Жейк Гилленхаалтай болзож эхэлсэн. Тэд дуучин бүсгүйг төрөлх хотод хамтдаа амарч, аз жаргалдаа умбан гудамжаар хөтлөлцөн алхаж буй инээд дүүрэн зургууд сайтуудаар дүүрч байлаа.

Харамсалтай нь, шинэ он гарав уу үгүй юу хосууд салсан тухайгаа зарласан юм. Одоо түүнийг дуучин гитарчин Жон Майертай болзож эхэлсэн гэж хэвлэлүүдэд мэдээлж байгаа. Тэдний харилцаа удаан үргэлжлэх болтугай.









Г.Отгонцэцэг "Алтан бариул"-тай цүнхээ гайхуулав [Фото]

 

"Хувьсал"-“Америкийн шүтээн” хэнийг хэн болгов [Фото]

 

Хайр татам Амьтадын Эх хүүгийн холбоо