Эминем Уоррен Линкольны ахлах сургуульд суралцаж байхдаа гудамжны залуусын халдлагад өртсөн байдаг. Эмнэлэгт хоёр хоногийн дараа ухаан ороход ээж нь түүнд хандан “Чамаас болж 200 ам.доллар зарлагдлаа” хэмээжээ. Үүнийг тэрбээр хоёр ч дуундаа оруулсан байдаг.
Гэр бүлийнхээ аз жаргалыг хүсч эцэг, эхдээ зориулан “Дууч шувуу” буюу “Mocking bird” хэмээх дуу бичжээ. Бусдын дарамт шахалтаас үүдэн 17 насандаа сургуулиа орхисон нь ажилгүй эцэгтэй нь холбоотой байв. Мөн түүний бага насанд нэгэн эмгэнэлт үйл явдал тохиолдсон нь авга ахынхаа үхлийг нүдээрээ харсан явдал байв. Гэртээ харих замд нь хэсэг залуус авга ахыг нь дөрвөн удаа буудан хорооход Эминем хажууд нь байсан аж. Түүнийг гудамжны амьдралаас салахад уран бүтээл, дуулах авьяас хүсэл, мөрөөдөл нь том дэмжлэг болжээ.
Эминем 1992 оноос эхлэн ах дүү Жефф, Марктай хамтран уран бүтээл туурвиж эхэлсэн байдаг. Дөрвөн жилийн турш хип хоп урсгалаар дагнан дуулсан түүний нэр нөлөө хөгжмийн ертөнцөд өчүүхэн төдий ч гарч ирсэнгүй. Гэсэн ч тэрбээр сэтгэлээр уналгүй “Freestyle” буюу “Тайзан дээр бодолдоо орсноо шууд илэрхийлэх” тэмцээнд оролцож эхлэв. Хамгийн гол нь түүнийг цагаан арьстай хэмээн гадуурхаж байсан юм. Эминемийн “Инфините” дебют альбом худалдаанд гарсан ч мөн л борлуулалт тааруу байснаас продюссер нь алдагдалд оржээ.
Улмаар түүнтэй байгуулсан гэрээг цуцалснаар Эминемийн амьдралд сүүдэр мэт он жилүүд дахин давтагдав. Хар тамхи, архины нөлөөнд ихээр автах болж, улмаар шоронгийн хаалга татахад хүрчээ. Гэвч тэрбээр торны цаана гурван жил суухдаа бүхнийг ухаарч ойлгосон байдаг. Эминем шоронгоос гарсны дараа Вашингтонд очиж Доктор Дре хэмээх авьяаслаг продюссертэй танилцав. Тухайн жилдээ “Freestyle”-н ялагч болж, оны шилдгээр тодорсон байна. Доктор Дре Эминемийн бичсэн шүлгийг хэмнэлд оруулж, түүнийг “Афтермат” студидээ урьжээ. Энэ бол түүний хоёр дахь уран бүтээлийн эхлэл төдийгүй нэрд гарах анхны алхам нь байв.
Вашингтонд ирснээс хойш анхны “Without You” цомгоо гаргаж олонд танигдаж эхэлсэн байна. АНУ-ын рэп хөгжим сонирхогчдын дунд нэгэн од гарч ирсэн төдийгүй цагаан арьстай байсан нь сонин тохиолдол байв. Тухайн үед хип хоп, рэп урсгалаар гол төлөв өнгөт арьстнууд дагнан дуулдаг байсан юм. Гэсэн ч Эминем 2003 онд өөрийн хар бараан амьдралаас сэдэвлэсэн “Lose Yourself” буюу “Алдагдсан боломж” цомгоо гаргаж хөгжмийн ертөнцөд нэр нөлөөтэй болсон юм.
Энэ цомог нь Эминемд Греммын шагналыг авчирчээ. Мөн тус цомогт багтсан “8 mile” киноны дуу сая, сая сонсогчдийн эрэлттэй уран бүтээлийн нэг болов. Эминем 2000 оноос хойш 12 бие даасан цомог гаргаж, олон арван тоглолт хийжээ. Түүнтэй хамтарч Снүүп Догг, 50 цент, Нэтт Догг, Эйкон, Жэй-З гэх мэт хип хопын алдартай дуучид уран бүтээл туурвиж байсан юм.
Өдгөө Эминем хоёр хүүхдийн эцэг төдийгүй гэртээ хараал, элдэв зохисгүй үг хэллэг хэрэглэхээс татгалздаг гэнэ. Учир нь охидынх нь хүмүүжилд нөлөөлнө хэмээн “ухаалаг” рэппер маань үзжээ. Эминем “Алдагдсан боломж бүр үнэ цэнэтэй” хэмээн дуу бүртээ шүлэглэдэг нь түүний 30 жилийн амьдралтай салшгүй холбоотой юм..
Манайх вэбмастер, сэтгүүлч, програмист, болон график дизайнер байнга ажилд авна. Оюутан байж болно. Сонирхсон хүмүүс өөрийхөө дэлгэрэнгүй танилцуулгыг манай 1000zahia@gmail.com хаяг луу явуулаарай.
ReplyDeleteДунджаас дээгүүр цалинжуулна. Гэрээсээ ажиллах боломжтой. Хүсвэл чанартай компьютер болон шаардлагатай техник төхөөрөмжөөр хангана. w w w 1000zahia c o m
YEAH I LOVE EMINEM
ReplyDelete