Wednesday, May 18, 2011



Мона Лизагийн дүр гэгдэх Лиза Жерардини дель Жокондогийн булшийг профессор Сильвано Винчети нэгэн хаягдсан сүмээс олжээ. Тэрбээр радар ба хуучин бичиг баримт ашиглан хоёр долоо хоног хайлт хийгээд бунхныг Флоренцийн Хувилгаан Урсулагийн сүмийн шалан доороос илрүүлсэн байна. Түүхчид 30 см-ийн зузаан орчин үеийн цементэн давхрагыг хуулахад доор нь бараг метрийн зузаан тоосгон хуучны өрөлт байсан гэнэ.

“Бид өмнө нь тахилын ширээ байсан бололтой газарт хүрээд байна. Хоёр ч булшийг илрүүллээ. Хуучин нь Лиза Жерардинийнх болов уу гэсэн найдлага байгаа. Бунханд хүртэл нэлээд хэдэн хоног хэрэгтэй” хэмээн профессор Винчети ярьжээ.
Малтлагад итали гүнж, Жерардини удмын Наталья Гуччиардини Строцци оролцож байна. Тэрбээр өөрсдийн удмын ясыг өндөлзүүлэхийн эсрэг байснаа Сильвано Винчетитай уулзсаны дараа бодлоо өөрчилжээ. Торгоны баян наймаачин Франческо дель Жокондогийн эхнэр Лиза Жерардини 1542 онд нас барсан байна. Италид Мона Лизаг Жокондо гэж нэрлэж иржээ.

Эрдэмтэд Мона Лизагийн булшийг нээн түүний ДНК-ийг Флорентийн нэгэн сүмд оршуулсан хоёр хүүхдийнх нь ДНК-тай харьцуулж үзэхийг хүсч байгаагаас гадна шарилын толгойн ясаар нүүрийг нь сэргээн гаргаж Леонардогийн сонгодог бүтээлтэй харьцуулан үзэх гэнэ.













1 comment:

  1. Манай www.1000zahia.com интернэт электрон барааны дэлгүүр маань Монголын нийт худалдааны вэбсайтууд дотроос өдөрт хандах хандалтын тоогоороо 2011 оны 5 сарын 8-ны байдлаар 4-р байранд жагсжээ (хэдийгээр манайх өмнө орсон 3 вэбсайт-аас хамаагүй хямдаар бараагаа зардаг боловч).

    Бид бүх төрлийн электрон бараа тэр тусмаа комьютер, гар утас, тоглоом, болон бусад зөөврийн электрон бараануудыг Монголдоо хамгийн хямдаар Америкаас нийлүүлж байгаа (бид мөн авто машин болон бусад бүх төрлийн барааны захиалга авна). Хэрвээ өөр дэлгүүрт илүү хямд байвал, бид үнээ бууруулна!

    Бид түүнчлэн Монгол дахь электрoн болон бусад төрлийн барааны худалдаачидтай хамтарч ажилладаг. Хэрвээ танд Америкаас ямар нэгэн барааг бөөнөөр Монголд оруулж ирэх шаардлага байвал бидэнтэй холбоо бариарай. Бид хамгийн хямд үнэ танд санал болгоно!

    Өнөөдрийг хүртэл манайхаас бараа худалдан авсан бүх худалдан авагчиддаа маш их баярлалаа. Манайхаар байнга үйлчлүүлж байгаарай. Дараа дараагийн бараа болгоноос $10, найзыгаа дагуулж ирээд худалдаа хийлгэвэл мөн $10 -ийн тус тус шагналтай.

    Бид удахгүй 1-р байранд орно гэж найдаж байна.

    www.1000zahia.com

    Жич: Манайх вэбмастер, сэтгүүлч, програмист, болон график дизайнер байнга ажилд авна. Оюутан байж болно. Сонирхсон хүмүүс өөрийхөө дэлгэрэнгүй танилцуулгыг манай 1000zahia@gmail.com хаяг луу явуулаарай.

    Дунджаас дээгүүр цалинжуулна. Гэрээсээ ажиллах боломжтой. Хүсвэл чанартай компьютер болон шаардлагатай техник төхөөрөмжөөр хангана.

    ReplyDelete